“Монгол сайн үйл-ралли” уралдаан 7 дугаар сарын 10-наас Лондонгоос гараагаа эхэлжээ. Монголыг зорьсон адал явдалт, бартаат замын эл уралдаанд Англи болон бусад орны багаас бүрдсэн 25 төмөр хүлэгтэн оролцож байгаа бөгөөд 16000 гаруй километрийг долоо хоног туулж, Улаанбаатарт барианд орох юм. 2008 онос жил бүр уламжлал болон зохиогдож байгаа “Монгол сайн үйл-ралли” уралдааныг зохион байгуулагчид энэ жил 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө босгож, Моголд хэрэгжиж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хандивлах ажээ. Энэхүү мөнгөн хуримтлал өнгөрсөн өвлийн зуднаар малаа алдаж аж амьдрал нь хүнд байдалд ороод буй Монголын малчдад туслахад зориулагдах ажээ. Үүнээс гадна түргэн тусламжын 3 машиныг шинээр оруулж ирэхээр болсон байна. Түүнчлэн энэ онд “Оюунлаг ирээдүй” хэмээх төслийг хэрэгжүүлж таван хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургаж, ажлын байраар хангах зорилт тавиад байгаа юм байна.