Усны жилийн нээлттэй аян эхэллээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэ оныг "Усны жил" болгон зарласантай холбогдуулан "Дусал ус-Амьдрал" сарын аяныг өрнүүлж байна. Аяныг зохион байгуулагчид "Усны үнэ цэнэ, зөв зохистой хэрэглээ" сэдвээр орон нутгийнханд сургалт явуулж байгаа юм байна. Иргэд, сурагчид, албан байгууллагуудын 100 гаруй төлөөлөл сургалтад хамрагдаж, гарын авлага тараажээ.
Усны газрын мэргэжилтнүүд эн тэргүүнд говийн нутагт энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Энэ үеэр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг усны мэргэжлийн байгууллагуудын ажилтай танилцаж, цаашид хийх ажлын чиг үүрэг өгч байгаа аж. "Дусал ус-Амьдрал" аяныг удахгүй нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм.