“Лу алтан товч” , “Данжуур” –ыг дэлхийн баримтат өвөөр бүртгэлээ


Монголчууд бичгийн соёлын арвин их дурсгалтай ард түмэн. Тэр дундаас Монголын соёлын томоохон өвийн нэгд тооцогддог “Лу алтан товч”, Монгол шунхан “Данжуур” -ыг ЮНЭСКО-ын Дэлхийн дурсамж хөтөлбөр Манчестерийн хурлаараа баримтат өвд бүртгэжээ. Ингэснээр Монголын түүхийн чухал эх сурвалж болдог энэхүү 2 дурсгал дэлхийн түүхийн нэгэн гэрч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.