Дархан цаазтай газар зургийн аппарат байрлуулжээ

УНАСУТХГ-уудын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Цагаан шувуутын ДЦГ-т автомат гэрэл зургийн 6 ширхэг (Bushnel, Reconyx) аппарат байрлуулж байна.
Цагаан шувуутын ДЦГ-т энэ аппаратыг 5-р сарын 20-ноос 6-р сарын 5-ныг хүртэл байрлуулах юм. Ингэхдээ генетикийн шинжилгээнд зориулж ирвэсийн шинэ баасны дээж цуглуулах, жижиг хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох зорилгоор 50 ширхэг амьд баригчийг уулын босоо бүслүүр хамруулан байрлуу
лах ажээ. Энэ ажилд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph) Б.Мөнхцог,   Фулбрайтын тэтгэлэгт Эллэн чэн, хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог, ХААИС–ийн оюутан Б.Төгсөө, байгаль хамгаалагч О.Цэрэнжав нар оролцон ажиллаж байна.
ОХУ, Монгол Улсын хил дамнасан Увс нуурын ай савын дархан цаазат газруудын хамтарсан менежмент төлөвлөгөөнд тусгагдсан хил дамнасан ховор амьтдын судалгаа, хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хийж байгаа гэрээт ажлын нэг ажил энэ юм гэж Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Буянцог мэдээлжээ.