Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35
зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг
гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2
нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.
Хөвсгөл аймгийн гол
мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд
тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор,
Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг
Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.
Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна
өрөвтас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан
сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт
шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.