Эртний болон орчин үеийн үнэт эдлэл цуглуулагч, сонирхогчдод зориулсан “Art house” төв нээгджээ. “Азийн урлаг, эртний эдлэлийн галерей”, “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо” хамтран байгуулсан уг төвийн нэг, хоёрдугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд эндээс монгол дархчуудын ур ухаан шингэсэн үнэт эдлэл худалдан авах боломжтой. Монгол урчуудын бүтээл, урлахуйн ухааны уламжлалыг олон нийтэд танилцуулан сурталчилж, уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа зэрэг цогц үйл ажиллагаа явуулах үзээсгэлэнгийн танхим “Art house”-ийн гуравдугаар давхарт бий ажээ. Энд эртний эдлэл цуглуулагч А.Алтангэрэлийн хосгүй үнэтэй, хоьор нандин цуглуулгыг дэлгэсэн байна. үнэт эдлэл, эртний хосгүй ховор эдлэл, урлагийн бүтээлийг нэг дор төвлөрүүлж буй уг төв аюулгүй байдалдаа хэрхэн анхаарч байгаа талаараа дэлгүүр, үзэсгэлэнгийн танхимд дохиолол тавьж, бүрэн камержуулсан. Хамгаалалтын алба 24 цагаар ажиллах учир аюулгүй байдалд санаа зоволтгүй гэсэн байна. “Art house”-ын үзэсгэлэнгийн танхимд урлагийн бүх төрлийн бүтээл дэлгэн олон нийтэд толилуулж, үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаа зохион байгуулж болох ажээ. Талбайн түрээсийг тухайн үйл ажиллагааны зорилго, чиглэлээс хамаарч харилцан тохиролцож болох гэнэ.