Солонгост Монголоо сурталчилна


Сөүлийн аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд манай улс оролцох гэж байна. Ирэх сарын 2-5-нд болох уг үзэсгэлэнд манай улс 27 ам метр талбай захиалжээ. “Солонгостоо хамгийн томд тооцогдох уг үзэсгэлэнд манайхан ач холбогдол өгч байгаа. “Торго” салоны загвар өмсөгчид монгол гэр барин, монгол хувцасны загвар үзүүлж, Монголын тухай сурталчилгааны хуудас тараах юм. Солонгосын аялал жуулчлалын байгууллагынхныг оролцуулсан “Монголын үдэш” хэмээх арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Энэ үеэр үндэсний онцлогоо харуулсан урлагийн тоглолт үзүүлнэ. Үндэсний хувцасны үзүүлбэрийг үзэсгэлэнгийн төв талбайд  гаргахаар болсон” гэж тус арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат ярьсан байна. Дэлхийн 100 гаруй орон оролцох уг үзэсгэлэнг тус холбооноос гадна БОАЖЯ, МИАТ компани хамтран зохион байгуулж байгаа юм байна.