Дэлхийн цөм хайлж эхэлсэн үү

Дэлхийн дотоод цөм хайлж эхэлсэн байж болзошгүй талаар эрдэмтэд мэдээлжээ. Судлаачдын үзэж байгаагаар дэлхий гадаргаасаа хэт халж байгаа нь уг үйл явц өрнөхөд хүргэж байгаа гэнэ.

Дэлхийн цөм гэдэг нь 2400 км зузаан буюу сартай ижил хэмжээтэй хатуу металл бөмбөрцөг юм. Харин гадна талаар нь шингэн металл бүрхүүл бий. Дэлхийн гадарга дээрх температур хүйтрэхэд цөмийн гаднах хайлмаг үүнээс хамааран бага зэрэг царцдаг. Ингэснээр дэлхийн цөмийн хатуу гадаргуугийн зузаан жилд нэг мм-ээр нэмэгддэг байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа дэлхийн дулаарал дээрх үйл явцыг эсрэгээрээ өрнөхөд нөлөөлж байгаа ажээ. Ялангуяа Африк, Номхон далай зэрэг томоохон тивүүдийн агаарын хэм улам нэмэгдсэнээс дэлхийн цөмийн температур дундаж хэмээсээ хэтэрч байна. Энэ нь цөмийн хатуу гадарга хайлж эхлэх хангалттай шалтгаан хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа ба улмаар цөмийн динамик хөдөлгөөн дэлхийн тавцангуудын тектоник хөдөлгөөнд илүү нөлөөлж байж болзошгүй гэнэ.

Дэлхийн цөм үнэхээр хайлж эхэлсэн эсэхийг нарийн судлахын тулд цөмийн температур, даралт хэмжигч нарийн багаж техникийг зохион бүтээх шаардлагатай болж байна.