Монгол 2000 орчим уртын дуутай ч...

Монгол туургатны хэмжээнд нийт 3000 гаруй уртын дуу байдаг ажээ. Тэр дундаа Монгол улс 2000 орчим уртын дуутай аж. Дээхнэ үед манайд 300 уртын дуу мэддэг хүн олон байсан гэдэг. Гэтэл өнөөдөр нэг ч хүн ийм олон уртын дуу мэддэггүйг судалгаагаар тогтоожээ. Хэл зохиолын хүрээлэнгийнхний өгүүлж байгаагаар хуучин цагт орон нутгийн нэг суманд дор хаяж 10 уртын дуучин байсан бол одоо сайндаа 2-3 л үлджээ. Дашрамд дурдахад Монголын радиогийн сан хөмрөгт 80 орчим уртын дуу байдаг ажээ. Түүнээс өдгөө дуулагдаж буй нь 30 гаруй л байдаг юм байна. Монгол туургатны нийт 3000 гаруй уртын дууны дөнгөж нэгхэн хувь гэхээр үнэхээр харамсалтай санагдана.