Дэлхийн шилдэг хошин дуурь удахгүй тайзнаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраус “Сарьсан багваахай” бэсрэг хошин дуурь, Э.Чойдогийн ”Чойжид дагина” балет тоглоно. “Чойжид дагина” балет нь монголын эрт үеийн гайхамшигт халуун хүйтэн там болох дээд тивийн үйл явдлын домогоос сэдэвлэсэн бүтээл юм. Тус балет нь   36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал  гуйсан  боловч  аврагдаж чадалгүй нас эцэслэн, Бурханы дүр гэнэт тодрон уул эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулж,  Эрлэг Номун хааны ордоны сүр хүчийг үзүүлэн Бурханы орон руу илгээнэ. Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцааснаар үйл явдал өрнөнө. Харин И. Штраус “Сарьсан багваахай” бэсрэг хошин дуурь нь анх 1874 онд тавигдсан бөгөөд өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогддог байна.