Дорнод аймгийнхан Хэрлэн голынхоо ногоон бүс рүү аймгийн төвөөс шууд нэвтэрдэг замын гарцуудад тээврийн хэрэгсэл орохыг хориглосон хаалт хашлага хийж тэмдэгжүүлжээ. Мөн голын эрэг дагуу анхааруулга, санамж бүхий пайз, самбар байрлуулах гэнэ. Аймгийн хууль хяналтын байгууллагуудын болон байгаль орчны байцаагч нарын хяналт шалгалтыг тогтмолжуулж ногоон бүсийн хориглосон газарт тээврийн хэрэгслээр зорчих, голын усыг бохирдуулах, ил задгай хог хаях, нүх ухах зэрэг зөрчил гаргагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу 25000-50000 төгрөгийн торгууль ногдуулахаар болсон байна.