ОХУ, Монгол Улсын хил дамнасан дархан цаазат газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөөг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамаар батлуулж, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга В.И.Канзай хүлээлгэн өгсөн байна.
Мөн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын орчны бүсийн нэгдсэн зөвлөлийн менежментийн төлөвлөгөөг Хустайн байгалийн цогцолборт газрын туршлагын дагуу боловсруулах ажлыг хийж эхлээд байгаа юм байна.