Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагааны тухай бүрэн хэмжээний баримтат-уран сайхны кино бүтээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт зөвшөөрлөө. Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Тусгаар тогтнол” кино бүтээхэд 74 сая, “Ж.Батмөнх” кино бүтээхэд зориулж 55,4 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болов. Кинонуудыг бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Үндэсний архивт хүлээлгэн өгөх юм байна.