“Моннис интернейшнл” компаниас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Ниссан тур” аяллын 2010 оны багийнхан замдаа гарлаа. Энэхүү аялалд Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж байгалийн сайхныг ард түмэндээ таниулах зорилготой ажээ. Аялал 7-р сарын 14-нөөс эхэлж 10 хоногийн турш бартаат замын аялал хийж Монгол орны хойморь нутаг мөнх цаст Саян, Тагна, Хорьдол сарьдагийн нуруу, Дархадын хотгор, Хуурчийн алтан шар тал, Улаан тайга, Даян дээрхийн агуй, Уран дөш, Дэлгэрхаан оргил, Хөвсгөл далай, Дэлгэр мөрөн, Шарга, Шишгэд, Уйлган, Эг, Үүр зэрэг гол мөрнүүд, Булнай, Салбарын халуун рашаан, Уртраг, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар МҮОНТ-ийн “Аяллын цаг” нэвтрүүлэгтэй хамт Ниссаны хүчирхэг авто хүлгүүдээр аялна.