“Ламбугайн нулимс” үзэгчдийн хүртээл болно

“Ламбугайн нулимс” дуурь шинэ өнгө төрхтэйгээр 04 сарын 14-нд ДБЭТ-ын тайзнаа тавигдахаар болжээ. Тус театрын тайзнаа 28 жилийн турш тоглосон эл дуурийн тайз декраци, хувцас хэрэглэл хуучирч, муудсаныг шинэчилж эхлээд буй юм байна. 1983 онд “Ламбугайн нулимс” дуурийн цомнолыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бичжээ. Тэгвэл энэ удаад тус дуурийн зураачаар ажилласан Т.Төмөрхуягийн хүү Аянга тайз заслыг хийж байна. Харин дуурийн хувцас хэрэгслийн зардлыг хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны хүүхдүүд гаргаж ивээн тэтгэж буй ажээ.