Ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр тодров

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хойд дүрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Үймэнтүмэнгийн хүү Одгэрэл тодорчээ. Энэ сарын 9-ний өдөр Түвдийн төв хийдийн хамба лам нар тэднийд хүрэлцэн ирж энэхүү гайхалтай мэдээг дуулгасан байна. Лам нар нутгийн иргэдэд энэ тухай мэдээлэхдээ, хүүгийн түрүү төрлийн хутагт нас эцэслэхийн өмнө өөрийн хойд дүрээ тус сумын иргэн Үйтүмэний отгон хүү болон мэндэлнэ гэж хэлсэн хэмээжээ. Тиймээс эл өдөр отгон хувилгааныг залах ёслол болж, өчигдөр нийслэлийг зорьсон байна. Энэтхэгт гурван жил шавь суух Д.Данзанравжаагийн хойд дүр Одгэрэлийн эцэг эхийн насан туршийн хэрэглээг Түвдийн төв хийдээс гаргах ажээ.