Үндэсний уран зургийн галерей олон улсын сүлжээнд нэгдлээ

Монголын Үндэсний уран зургийн галерей Ази, Европын музейн сүлжээнд нэгдлээ. Ази Европын музейн сүлжээ нь олон улсын байгууллагын "Шилдэг бүтээлүүдийн виртуал цуглуулга" төслийн хүрээнд Ази, Европын музейд мэдээллээ байршуулж, харилцан мэдээлэл солилцох, шилдэг бүтээлүүдээ үндэсний хэл болон англи хэлээр хүргэдэг аж. Уг сүлжээнд хамрагдсан Азийн 57, Европын 43 музейн 2000 бүтээл энэ сайтад байрлаж буй бөгөөд манай улсаас төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн "Өвгөн хуурч", төрийн соёрхолт зураач До.Болдын "Алтайн дуулал", ардын зураач Л.Гаваагын "Кино", зураач Ц.Жамсрангийн "Орхоны хавар", Я.Оюунчимэгийн "Бүжигчин" зэрэг 18 бүтээлийг монгол, англи тайлбартайгаар оруулсан байна.