УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдваанчиг нарын санаачилсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах” болон “Улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох” тухай тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэн баталжээ. Ингэснээр Хөвсгөлийн Ханх сумын 5900 га, Хатгал тосгоны 1470 га, Хэнтий аймгийн Дадал сумын 1938,8 га газрыг байгалийн цогцолборт газрын хилээс чөлөөлөх юм. Тогтоолын дагуу чөлөөлөгдсөн дээрх газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэдэд өмчлүүлэх ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо. Төслийг хэлэлцэх үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Энэ тогтоолын төсөл батлагдвал байгаль хамгаалагчийн тоог нэмнэ. Бас төсвийн тодотголд зардлыг тусгах болно” гэсэн юм.