Ирэх сард Отгонтэнгэр уулын Тэнгэрийг тайх төрийн ёслол болно. Энэ их ёслолын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн ёслол хүндэтгэлийн, санхүү аж ахуй, дэг журам аюулгүй байдлын салбар хороодыг аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулж байгаа юм байна. Эдгээр салбар хороодын бэлтгэл ажил бүрэн хангагдаж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.