Марко Пологийн хөшөө Улаанбаатарт сүндэрлэнэ

Венецийн худалдаачин, аялагч Марко Поло монголын түүхтэй салшгүй холбоотой. Түүний бичсэн “Орчлонгийн тухай элдэв сонин” ном нь XIII зууны үеийн Монгол орон, Хубилай хааны тухай ихийг өгүүлдэг. Монголын их эрдэмтэн Б. Ринченийн ач уран барималч Б.Дэнзэн  Парко Пологийн хөшөөг нийслэлд сүндэрлүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад уран барималч Б. Дэнзэн нийслэлийн төвд байдаг “Битлз”-ийн хөшөөг мөн босгож байсан аж.