Н.Хоролдорж Каннын кино фестивальд

Найруулагч Н.Хоролдорж "DREAM" нэртэй богино хэмжээний киногоороо Каннын фестивальд оролцохоор болжээ. Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд анхны тохиолдол юм. Уг кино олон улсын 48 HFP тэмцээнд түрүүлсэн учраас энэхүү нэр хүндтэй фестивальд оролцох эрх аван шалгарсан юм байна. Энэхүү сонирхолтой кино наадам нь энэ сарын 11-нд болох аж. Харин уг наадамд богино хэмжээний киногоороо оролцож байгаа найруулагч Н.Хоролдоржийн замын зардлыг БСШУЯ-наас даахаар болсон байна.