Цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 118 дугаар байранд

Манай орны гол мөрний усны нөөц 34,6 км куб, нууруу­дын усны нөөц 500 км куб, мөстөл 62,9 км куб, нийтдээ 608,3км куб устай нь сүүлийн судалгаагаар тогтоогдоод байна. Энэхүү ус нь 5121 гол, 9340 горхи, 3732 нуур, 262 мөсөн голоос бүрдэж байгаа хэмжээ юм. Нийт усны 10 хувь нь хөрсөн дээр үлдсэн хэсэг нь нуурууддаа байдаг тул цаг уурын өөрчлөлтөд илүү өртөм­хий. 2007-2008 онд гол мөрний тооллого явагдахад өм­нө нь тоологдож байсан гол горхины 40 хувь, нуурын 35 хувь, мөнх цасны 40 хувь ширгэн алга болсон судалгаа гарч байжээ. Манай улсад жилд дунд­жаар 100-400 мм тунадас ор­дог. Нутаг дэвсгэртэйгээ харь­цуулахад нэлээд боломжийн тоо харагдах боловч эргээд ууршилт их байдаг болохоор бүрэн төлжиж чадахгүй байна. Ой модыг их хэмжээгээр устгаж байгаагаас хур тунадас багасч, цаг уурын өөрчлөлт илүүтэй явагдаж байгаа нь илэрхий. Усны нөөц ашиглалтын асуудал онцгой тавигдаж бай­гааг харгалзан БОАЖЯ-наас энэ жилийг усны жил болгон зарласан юм. Манай улс одоогийн байд­лаар цэвэр усны нөөцөөрөө дэл­хийд 118 дугаар байранд орж байна.