“Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй судалгааны мэдээллээс үзвэл, Монгол улсын нийт бэлчээрийн 90% нь цөлжилт болон газрын доройтлын үйл явцад өртөж байгааг тэмдэглэжээ. Үүнээс цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5%, хүчтэй зэрэглэлд 18%, дунд зэрэглэлд 26%, сул зэрэглэлд 23% нь тус тус хамрагджээ. Мөн 1970 онтай харьцуулахад нийт 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатаж ширгэсэн байна.