“Аэромонголиа” ХХК-аар дамжин Европын орнууд руу зорчих шинэ гарц нээгдлээ

Өнгөрөгч 2011 оны 4 дүгээр сар 27-ний өдөр ХБНГУ-ын Мюнхены олон улсын нисэх буудлын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал ноён Micheal Kerkloh тэргүүтэй Aerolink тур агентлагийн захирал Juri Gordon болон Аэрфлотын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Ноён Micheal Kerkloh, ОХУ-ын Эрхүү хот ба ХБНГУ-ын Мюнхен хотыг шууд холбох нислэг дөрөвдүгээр сарын 30-аас эхлэх гэж байгааг мэдэгдлээ. Тус нислэг эхэлсэнээр манай орны зорчигчдын хувьд Европын орнуудруу явах шинэ гарцыг нээж өгч, зорчигчидод илүү өргөн сонголтыг санал болгож байгаа нэгэн чухал үйл явдал болж байгаа юм. Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлал, агаарын тээврийн хөгжлийн байдалтай танилцах зорилготой ирсэн зочид маань манай улсын уул уурхай, аялал жуулчлал зэрэг олон салбар дахь нөөц бололцоо их байгааг, бизнесийн болон жуулчны агаарын тээврийг нэмэгдүүлэн хөгжүүлэх боломж байгааг дурьдсан юм. Аэромонголиа компаниар ОХУ-ын Эрхүү хотыг зорин “Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудал”-р нэрлэгдээд байгаа Мюнхений олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэхийг урьж байна.