ОХУ-ын Эрхүү хот дахь Монголын төлөөлөгчийн газрын 40 жилийн ой, “АИСТ” телевизийн хорин жилийн ойн хүрээнд энэ сарын 11-нд Эрхүү хотноо “Торго” загварын шоуг зохион байгуулах гэж байна.Үндэсний хувцасны шинэ хэв маяг, өнгө төрхийг тодорхойлдог тус салоны дизайнер О.Болд загварынхаа талаар “XVIII-XX зууны үндэсний хувцаснаас гол санаагаа олж авдаг. Сайхан хөгжим сонсоод түүнийхээ учир утгыг агуулсан хувцас бүтээдэг” хэмээжээ. “Торго”-ын хувцас загваруудыг Э.Одгэрэл, Г.Уранцэцэг тэргүүтэй Монголын шилдэг загвар өмсөгчид “амилуулж", Монголын хөгжмийн нэртэй хамтлагуудын тоглолттой хосолно. Энэ удаагийн “Торго” шоу өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай нь тайз засалт болоод гэрэл, хөгжмийн хувьд шинэлэг байж үзэгчдийг сюрпризээр угтаж бас үднэ гэсэн байна.