Солонгос эмэгтэй эсэн мэнд олдлоо

Монгол орны нийт нутгийг хамарсан цаг агаарын аюултай үзэгдэл өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр салхины хүч зарим газруудаар секундэд 34 метр хүртэл ширүүсч байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн цасан шуурганы үеэр Дундговь аймгийн Өлзийт сумын орчимд аялж байсан БНСУ-ын иргэн 25 настай эмэгтэй, тус аймгийн Сайхан-Овоо суманд нутаглаж байсан малчин Б-ийн ой зургаан сартай хүүхэд төөрч сураггүй болсон. Орон нутгийн онцгой байдлынхан эрэн хайх ажиллагаа явуулснаар Солонгос эмэгтэйг “Цагаан суварга”-аас 60 км-ийн зайд эсэн мэнд байсныг аврагчид олжээ. Харин алга болсон хүү гэрээсээ нэг км орчим зайд осгож нас барсан байхыг олсон байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа гэж Онцгой байдлын газраас мэдэгдэж байна.