БНСУ-ын жуулчин алга болжээ

Дундговь аймгийн Өлзийт сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдын зааг нутаг, “Цагаан суварга” гэдэг газар аялал жуулчлалын шугамаар явж байсан БНСУ-ын иргэн 25 настай эмэгтэй энэ сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчим алга болсон гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Дундговь аймгийн Өлзийт,  Цогт-Овоо сумдаас нийт-32 хүн 5 автомашинтайгаар эрлийн ажиллагааг явганаар зохион байгуулан явуулж байна. Тухайн газар нутагт салхи түр зуур 18-24 метр секунд хүрч шороон шуурга шуурч байна.