АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200 км үргэлжлэх “Борхярын элсэн манхан” хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ. Манхан зүүн тийш Хяргас нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 6 м гүн, 36 км урт юм.