Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд мод тариарай

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу Аялал жуулчлалын үндсэний төв Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн эд хөрөнгийг зохих журмын дагуу хүлээн авч, менежментийг нь сайжруулах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Тус төвийнхөн “Нүүдлийн катеринг” компанитай гэрээ байгуулан цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалахаар ирсэн хүмүүст таатай орчин бүрдүүлэх зорилгоор түргэн хоолны газар, кофе шоп байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Менежментийн шинэ бодлогын хүрээнд Ойн газар, “Кью-Эф-Эс” ХХКНомадс сүлжээ ресторан, “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран ирэх сарын 1-ний өдөр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд мод, бут сөөг тарин “Ногоон парк” байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих боломж хүссэн хувь хүн, байгууллага бүрт нээлттэй гэдгийг Аялал жуулчлалын үндэсний төвийнхөн хэлж байна.