Саарал чоно хамгаалалтгүй хэвээр

“Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханд уламжлахаар тогтжээ. Тоо толгой нь эрс цөөрч байгаа учир салбарын сайдын тушаалаар зарим аймаг, сумын нутагт саарал чоно агнахыг 2010 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хоёр жилийн хугацаатай хориглосон билээ. Иймд байгалийн тэнцэл алдагдах, байгалийн нөөцийн хомсдлоос сэргийлэх зорилгоор саарал чоныг хамгаалах, говь, тал, хээрийн бүсэд чоно, үр төлийг нь агнах, барихыг хориглосон бие даасан хууль гаргалгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.