ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 2011 оны 4 дүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон  шороон шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

- Салхи, шуурганы үеэр шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, дулаан хувцаслах, шаардлагагүй тохиолдолд салхи шуургатай үед орон гэрээс гарахгүй байх,

- Орон нутгийн тээврийн хэрэгслийн үйлчилгээнд онцгойлон анхаарч баталгаатай зам гүүрээр зорчих, машин техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

- Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, үнс нурам ил задгай газар асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.