БОАЖЯ, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Зүүн бүсийн зөвлөл, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” зохион байгуулах гэж байна. Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Дорнод аймагт болох энэ ажлын хүрээнд: “Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын өдөр” арга хэмжээ, “Зүүн бүсийн аялал жуулчлалын аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” oлон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монгол, Орос, Хятад гурван улсын бизнес аялал жуулчлал эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа, Монгол туургатны үндэсний хувцасны загварын шоу наадам, Гурван улсын хил орчмын аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх бизнес форум, Зүүн гурван аймгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний ажил эрхлэгчдэд зориулсан практик сургалт зэрэг арга хэмжээнүүд болох аж. Энэ арга хэмжээнд төрийн байгууллага, аялал жуулчлал, бизнесийн байгууллага, ОХУ болон БНХАУ-ын төлөөлөгчид, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, МХАҮТ-ын удирдлага ба аялал жуулчлалын бизнесийн төлөөлөл, Шилмэл загварын ордон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн удирдлага, бизнес эрхлэгчид, соёл урлаг, нутгийн иргэдийн 1000 гаруй төлөөлөгч оролцоно. Гол арга хэмжээ болох “Зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд БОАЖ-ын сайд мэндчилгээ, илгээлт ирүүлж байгаа бөгөөд тус яам болон АЖҮТ-өөс “Аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”, “Аялал жуулчлалыг зүүн бүсэд хөгжүүлэх боломж” сэдэвт бодлогын илтгэл тавих аж. Мөн БНХАУ болон ОХУ-ын төлөөлөгчидтэй хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагаа бэхжүүлэх талаар уулзалт зохион байгуулах юм байна.