Говьсүмбэрт аргаль, угалзны тоо өсчээ


Говьсүмбэр аймагт аргаль, угалзаны тоо өссөн гэсэн сайхан мэдээ байна. Байгалийн хүчин зүйл болон хулгайн ан, ашигт малтмалын олборлолт, бэлчээрийн хомсдол зэрэг шалтгаанаас үүдэн “Улаан ном” -нд бичигдтэлээ цөөрсөн энэ амьтныг хамгаалах талаар тус аймгийнхан нэлээд анхаарч байгаа гэнэ. Говьсүмбэр аймагт 3 жилийн өмнө ердөө 4 аргаль, угалз тоологджээ, харин тэдэндээ байгаль хамгаалагчид нь их анхаарал тавьж өвлийн хүйтэнд өвс тавьж өгдөг байжээ. Өнгөрсөн жил 100 гаруй тоологдсон бөгөөд эхэн жил 200 гаран болсон  байна.

Учир нь уул ус  амгалан тайван, амьдрах таатай орчин бүрдсэн тул өмнө нь дайжсан аргаль, угалзнууд нутагтаа эргэн ирж байгаагаас иинхүү тоо толгой нь огцом өсчээ. Түүнчлэн Говьсүмбэр аймагт өнтэй сайхан зун болж Уулзварын болон Гашууны гол эргэн сэргэж урсаж эхэлжээ. Байгалийн энэхүү таатай өөрчлөлтүүд аргаль угалзыг тус аймаг руу нүүхэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьж байна.