“Нийлэг хальсан уутыг хэрэглээнээс хасах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас Баруун-Урт сумын Засаг даргын 234 тоот захирамж гаргуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргүүлсэн юм. Энэ шийдвэрийн мөрөөр “50 төгрөгөөр арилжсан эрүүл мэнд буюу гялгар уутны хэрэглээ” сэдэвт сургалт, уулзалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид оролцжээ. Баруун-Урт суманд цагт 2000 ширхэг уут үйлдвэрлэх хүчин чадалтай цаасан болон даавуун уутны үйлдвэр оруулж ирэн үйлдвэрлэл явуулж эхэлсэн юм байна. Үүний үр дүнд зарим худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, цаасан уутыг нэвтрүүлж эхлээд байгаа аж.