Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт орших Хар азаргын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал хөндөгдөж эхэллээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай бүс нутагт оруулж чадаагүй нь судалгааг хийж амжаагүйтэй холбоотой юм. Харин ирэх намар Хар азаргын нурууг улсын тусгай хамгаалалтанд авч магадгүй гэнэ. Учир нь БОАЖЯ, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид Хар азаргын нурууг судалж шинжээд улсын хамгаалалтад авах эсэх талаар дүгнэлт гаргах юм байна.