Жуулчлалын улирал болж байгаатай холбогдуулан агаарын тээврийн МИАТ компани өнгөрсөн сарын 21-нээс ирэх 8-р сарын 31 хүртэл дараах боломжийг иргэддээ олгож эхэлсэн байна. Хэрвээ та гэр бүлийн хамт Улаанбаатар-Токио, Берлиний чиглэлд аялах гэж байгаа бол эхнэр нөхөр тань 25 хувийн хөнгөлөлттэй үнээр, 18 хүртлэх насны 2 хүүхэд тань төлбөргүй нисэх боломжтой болж, 3 дах нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нисэх гэнэ.
Харин 60-аас дээш насны ахмадууд МИАТ компаний Улаанбаатараас эхлэлтэй бүх чиглэлд зорчиход төлбөрийн 45 хувийн хөнгөлөлт эдэлж, 18-23 насны залуучууд Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчих төлбөрөөс 25 хувь, Улаанбаатар-Токио, Берлин, Осака чиглэлд зорчиход 35 хувийн хөнгөлөлт эдлэхээр болжээ.
Түүнчлэн энгийн зэрэглэлийн 2 талын тийзээр 5-н удаа аялах юм бол Улаанбаатар-Бээжин чиглэлийн эл зэрэглэлд 100 хувийн хөнгөлөлттэй аялах эрх, бизнес зэрэглэлийн 2 талын тийзээр 4-н удаа аялах юм бол мөн дээрх чиглэлд 100 хувийн хөнгөлөлттэй зорчих эрх олгож буй ажээ.