Монгол судлалын бага хурал Вашингтон хотод болно

Монгол судлалын бага хурлыг жил бүр АНУ дахь Элчин сайдын яам, Монгол соёлын төв хамтран зохион байгуулдаг. Ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Вашингтон хотноо “Орчин цагийн Монгол-Нэгэн зууны түүх” сэдэвтэй явагдана. Тус хурлаар Монголын түүх, ялангуяа тусгаар тогтнолын 100 жилийн түүхийг голчлон анхаарах юм байна. Хурлын ерөнхий хөтөлбөр ёсоор тавдугаар сарын 6-нд салбар хуралдаан ”Монгол бичгийн талаархи хэлэлцүүлэг” болох бөгөөд зочдыг Конгрессийн номын сангийн монгол номын цуглуулгатай танилцуулах аж. Мөн сарын 7-нд гурван салбар хуралдаан болох бөгөөд АНУ-д суугаа Элчин сайдын нэрэмжит хүлээн авалт болно. Хуралд оролцохыг хүсэгчид info@mongolcc.org  хаягаар бүртгүүлж болох ажээ.