Монголыг зорих жуулчид нэмэгдэж байна

Сүүлийн үед манай улс дэлхийн нийтийн анхаарлыг татаж, хэмжээлшгүй их эрдэс баялгаараа гадныхны гайхлыг төрүүлж байгаа билээ. Түүнчлэн манай орны үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаарын сайхныг үзэхээр ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. БОАЖЯ-ны гаргасан тооцоогоор энэ оны эхний улирлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жуулчдын тоо дунджаар 8000 орчмоор, зорчигчдын тоо 10 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Ерөнхийдөө Өмнөд болон Зүүн Ази, Номхон далайн орнуудыг зорих гаднынхны тоо сүүлийн үед өссөн тоо гарчээ. Харин манай хойд хөршийг сонирхох хүний тоо буурсан байна.