Иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үдийн чиглэлийн 5 дугаар сарын нислэгүүддээ онцгой хямдрал зарлаж, нэг талын тийзний үнээ 99,990 төгрөг хүртэл бууруулжээ. Эрхэм зорчигч Та хямдралтай нислэгийн тийзийг 2011 оны 04-р сарын 30-ыг дуусталх хугацаанд Изинис Эйрвэйзийн тийз борлуулалтын төв болон Air Market, Air Trans, AirLink Mongolia, Mon Air tour, Air Ticket, Air Chamber, Air Travel, Aviacom Mongolia, Air Express, Air Network зэрэг гэрээт борлуулагч агентуудын билетийн кассуудаас худалдан авах боломжтой. Мөн www.eznisairways.com сайтаас хөнгөлөлттэй е-тийзийг худалдан авч болох юм байна.Түрүүлж ирсэн нь хамгийн хямд үнээр тийзээ авах боломжтой тул Та төлөвлөж буй нислэгийн өдрөөсөө аль болох урьдчилж тийзээ аваарай. Энэ дашрамд дурдахад Изинис Эйрвэйзээс хямдралтай нислэгийн тийз худалдан авсан үйлчлүүлэгчиддээ нэг удаа нислэгийн өдөр өөрчлөлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байгаа ажээ. Та гэр бүл, анги хамт олон, найз нөхөдтэйгөө үзэсгэлэнт Байгаль нуурын эргээр зугаалж, мартагдашгүй дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйзийн тийз захиалгын 976-11-333311