Өнөөдөр, маргааш эрс сэрүүсч, Улаанбаатар хот болон нутгийн хойд хэсгийн зарим аймгуудаар цас, бороо холилдож орох нээ. Мөн энэ сарын 20-22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орох гэнэ. Энэ сарын 19-23 хүртэлх тав хоногийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар 10-15 градус дулаан байна. Нутгийн өмнөд нутгаар салхи ширүүсч, зарим газарт шороон шуурга шуурах урьдчилсан төлөв гарчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотын агаарын температур нэмэх 10-12 градусын хооронд хэлбэлзэх ажээ.