УБТЗ-ын Суудлын галт тэрэгний тасалбар худалдах касс уртасгасан цагаар ажиллах болжээ. Урьд нь 8.00-21.00 цаг хүртэл ажилдаг байсан бол энэ долоо хоногоос 06.00 цагаас ажлаа эхлэхээр болсон байна. Галт тэргээр зорчигчдын ачаалал эрс нэмэгдсэнээс ийм зохицуулалтыг хийжээ. Түүнчлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэх 8, 9 дүгээр сард 24 цагаар ажиллах, “нарантуул”, “Хархорин” зэрэг хүн олноор цуглардаг газарт галт тэрэгний билетийн касс нээхээр төлөвлөжээ.