Улаанбаатар-Хонконгийн чиглэлд нислэг үйлдэнэ

 

“МИАТ” компани зургадугаар сарын 2-ний өдрөөс Хонконг-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Шанхай, Хонконг зэрэг хотод зорчигчдын тоо нэмэгдэж, эрэлт ихэссэн төдийгүй тус хотод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээж байгаа нь шинэ чиглэлд нээхэд нөлөөлсөн байна.