Монголын аялал жуулчлалын салбарынхны дунд уламжлал болгон зохиогддог “Tour chessmaster 2011” шатрын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөжээ. Тэмцээнд оролцогчид швейцарь системээр долоон өрөг тоглосон байна. Хоёр дахь удаагаа болж байгаа уг тэмцээнд 38 шатарчин оролцсоноос “Рич Хикари” компаний орчуулагч Р.Амгаландорж 6 оноогоор түрүүлж цом, 200 мянган төгрөгийн эзэн болсон байна. Дэд байруудыг “Хаан тайж” жуулчны баазын ерөнхий захирал Д.Машбаяр 5,5 оноогоор, “Гарьд тур” компанийн орчуулагч Д.Баасан мөн 5,5 оноогоор тус тус эзэлжээ. “Tour chessmaster” цомын төлөөх сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг цаашид уламжлал болгон явуулах юм байна.