БОАЖЯамны харъяа
Аялал жуулчлалын үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто
тээврийн газартай хамтран жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, болон
хувь хүмүүст “Жуулчны аюулгүй
байдалд – жолоочийн үүрэг“ сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион
байгуулж, сертификат олгохоор болжээ. Сургалт Аялал
Жуулчлалын Үндэсний Төвийн хурлын танхимд, энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион
байгуулагдах ба бүртгэл 12-26-ний хооронд 17 цаг хүртэл явагдана. Хураамж нь
30.000 төгрөг ажээ. 2010 онд сургалтанд суусан жолооч нар хамрагдах
шаардлагагүй юм байна.
Лавлах утас 330778, 99228448