“Домогт Ану хатан” жүжгийн нээлт маргааш болно


Найруулагч УГЗ Б.Баатар зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан" романаас сэдэвлэсэн жүжгийн нээлт маргааш УДЭТ-т болох гэж байна. Энэ жүжгийн нээлттэй холбогдуулан Б.Шүүдэрцэцэг Ану нэртэй охид, эмэгтэйчүүдийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийг нөгөөдөр 16:00 цагт мөн УДЭТ-т хийх гэнэ. Энэ үеэр төрсөн өдрийн эзэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, мэргэжлийн сургуулийн оюутнууд,  гэрээт их дээд сургуулийн оюутнуудад жүжгийн тасалбарыг 50 хувь хямдруулан худалдах юм байна.