Монголын аялал жуулчлалын салбарын “Tour Chess Master” цомын төлөөх сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-ний өдөр Чингис зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Аялал жуулчлалын салбарт ажиллагсдын хамтын ажиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх зорилготой тэмцээн Швейцар системээр болох бөгөөд мэргэжлийн шүүгч хөтлөн явуулах юм байна. Тэргүүн байранд шалгарсан шатарчинд “Tour Chess Master” цом, 200 мянган төгрөг хүлээж байгаа бол удаах байр эзэлсэн шатарчдыг 200, 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар болжээ.