Монгол оронд ирэх жуулчид жилээс жилд улам нэмэгдэж байгаа өнөө үед гадаадаас ирэх мөн дотоодын жуулчдын тайван аюулгүй орчинд аялах нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг юм.
Жуулчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Авто Тээврийн Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар, Замын Цагдаагийн Газар хамтран аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тур оператор, зочид буудал, жуулчны бааз, жуулчин тээврийн компаниудад жуулчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчил, түүний дотор халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед цагдаагийн газарт хэрхэн хандаж үйлчилгээ авах, жуулчин тээврийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх сургалт, семинарыг жуулчны оргил улирал эхлэхээс өмнө зохион байгуулах гэж байна. Семинар энэ сарын 8-нд буюу маргааш 9.30 цагаас болох гэнэ.