Антарктидад хөл тавьсан гурван хүн байдаг. Тэгвэл дөрөв дэх монгол хүн Антарктидад шинэ нуур нээж, түүнийгээ Зоригто нуур хэмээн өөрийнхөө нэрээр нэрлэсэн байна. Тэрбээр ОХУ-ын Буриад улсын иргэн Зоригто Намсараев юм. Тэрбээр ОХУ-ын Москва хотын С.Н.Виноградкийн нэрэмжит Микробиологийн хүрээлэн болон Бельгийн Ласжийн их сургуульд ажилладаг микробиологич мэргэжилтэй ажээ. Зоригто энэ оны нэгдүгээр сард Антарктидад ажиллаж байхдаа дээрх нээлтийг хийжээ.