“Монгол орны цөлжилт, шар шороон шуурганы эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх” талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, БНСУ-ын “Ногоон Ази” төрийн бус байгууллага болон Сүвон хотын захиргаа хамтын ажиллагааны гурван талт санамж бичигт өчигдөр гарын үсэг зуржээ. Уг санамжийн хүрээнд цөлжилт, түйрэнтэй тэмцэх үйл ажиллагааг дэмжих, цөлжилт явагдаж буй бүс нутагт “Сүвон хотын иргэдийн төгөл” байгуулах ажээ. Мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийж, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилготой юм байна.