"Монголын төлөөх зүрх бүхэнд" үзэсгэлэн

                                

Монголын төлөөх зүрх бүхэндгэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 6-10-ны хооронд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Тус үзэсгэлэнг М-Си-Эс групп ивээн тэтгэж, Монголчууддаа үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын түүх, хэл соёл-зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар Тархан суурьшсан МонголчуудТББ судалж, баримтат нэвтрүүлэг хийн МҮОНТ болон Боловсрол суваг телевизээр үзэгч та бүхэнд хүргэж сэтгэлийн утсыг хөндөж байсан билээ. Тэгвэл энэ үйл ажиллагаа өргөжиж, 10 гаруй сая Монголчууд өөрийн уламжлал, өв соёлоо хэрхэн авч явааг та эдгээр гэрэл зургуудаас үзэх боломжтой юм. Үзэсгэлэнгийн үеэр Иран дахь Монголын Ил хан-т улсын үеийн гайхамшигт дурсгалууд, Шинжааны Ойрадууд, Цастын Монголчууд гээд зуу зуун жилийн турш Монгол соёлын галыг залгамжилж яваа дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын тухай омогшил дүүрэн олон сонирхолтой түүхэн баримтуудыг мэргэжлийн түвшинд дэлгэн харуулах юм.